Соёлын олон талт байдлыг дэмжих “007” гала хүлээн авалт болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
khandmaa@montsame.gov.mn
2019-09-10 16:41:30

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Жил бүр соёлын олон талт байдлыг дэмжих зорилгоор Монгол дахь Австралийн Худалдааны Танхим Гала хүлээн авалт зохион байгуулдаг билээ. Бизнес, хамтын ажиллагааг нетворкинг, сурталчилгаа болон маркетингийн боломжуудаар дамжуулан дэмжих өндөр хүлээлттэй байгаа Гала хүлээн авалт энэ жил “007” сэдвийн хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 14-нд Шангри-Ла зочид буудлын хүлээн авах танхимд болно.

Энэхүү хүлээн авалт нь харилцагч болон ажилчидтайгаа харилцаагаа батжуулах нөхцөл боломжийг байгууллагуудад олгодгоороо онцлогтой юм.


Соёлын болон нийгмийн олон талт байдал нь Монгол дахь бизнес түүний хамрах хүрээг олон улсын бизнестэй холбож, улмаар түншлэлийг батжуулдаг нэгэн томоохон түлхүүр билээ.


Мөн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж ирээдүйн бизнес төслүүд болон тэдгээрийн хэрэгжих боломжийн талаар ярилцаж, санал солилцдог.

Өөр өөр соёл, хандлагыг нэг дор цуглуулах энэхүү хүлээн авалтад 400 гаруй хүн оролцож соёлын болон олон талт нэгдмэл байдлаа хамтдаа тэмдэглэх юм.


Та энэхүү үйл ажиллагаанд оролцож, өөрийхөө хувь хүний болон бизнесийн хүрээгээ тэлэхийг хүсвэл 9964-4421 утсанд болон info@austchammongolia.com хаягаар бүртгүүлж тасалбараа авах боломжтой юм.

Холбоотой мэдээ