Тулаанч Д.Батсүмбэрэл хүнд цохилтоор ээлжит ялалтаа байгуулав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-09 14:32:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Америкийн “Bellator” холбооны ээлжит тулааны тэмцээн ням гарагт /2019.09:08/ болж Монголын тулаанч Д.Батсүмбэрэл, Жеймс Территэй анхны тулаанаа хийж хүчтэй цохилтоор яллаа.


“Zorky’s MMA” багийн тамирчин, АНУ-ын “Dragon house” холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл мэргэжлийн тулаанд бүртгэлтэй долоон тулаанаас зургаад нь ялж, нэгд нь ялагджээ. Тэрбээр мэргэжлийн дэвжээнд таван удаа тулалдаж ялсан бол түүний өрсөлдөгч 30 тулалдаж, 20-д нь ялжээ.


Өдгөө 32 настай, 77 кг жинд хүч үздэг Д.Батсүмбэрэл 2019 оны гуравдугаар сард АНУ-ын тулаанч, холимог тулааны аварга Хоакин Лопесыг тулааны ринг дээр гурван үеийн турш илүүрхэн буулган авч, аварга болсон юм.


Багадаа чөлөөт бөхөөр хичээллэн, аймгийн аварга болж байсан Д.Батсүмбэрэл Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд, 0303 дугаар тусгай салбарт ахмад цолтой үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Холбоотой мэдээ