"Хан Хэнтий" чуулгынхан Олон улсын тэмцээнд гуравдугаар байр эзэллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-09 12:33:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Вонжу хотноо "Wonju Dynamic Dancing Carnival-2019" олон улсын тэмцээн өнгөрсөн долоо хоногт болжээ. Нийт 122 баг өрсөлдсөн энэхүү тэмцээнээс Монгол Улсаас ардын дуу бүжгийн "Хан Хэнтий" чуулгын уран бүтээлчид гуравдугаар байрын шагнал хүртсэн байна. 

Энэхүү тэмцээний хөтөлбөрт олон улсын ардын бүжиг, цэргийн жагсаалын онцлох үзвэр ордог нь дэлхийн улс орнуудын ард түмний онцлог, зан заншил, хүсэл тэмүүллийг харуулдаг болжээ. Тиймээс ч уг тэмцээнийг эхнээс нь дуустал гудамжны парад болгон сонирхуулдаг аж. Энэ үзвэрийн үеэр,  Солонгосын хамгийн том, хамгийн урт гудамжны жагсаал болдог уламжлал тогтжээ. 

Холбоотой мэдээ