Үхэр, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-09 08:10:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 11. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр  эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ