Засгийн газрын үнэт цаасыг арилжлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-07 16:15:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр есдүгээр сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 20 ХК-ийн 154.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 250.987 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Даваанбулаг" ХК (DBL+15.00%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM +7.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Секюритиес" ХК (MSC-15.00%) болон "Ремикон" ХК (RMC-8.84%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1430 ширхэг үнэт цаасыг 143 сая төгрөгөөр арилжаалсан байна

"TOP 20" индекс 0.08 хувиар буурч, 19629 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.488.601.500.312.38 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ