Өчигдөр 1.1 сая ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-07 10:11:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр есдүгээр сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 28 ХК-ийн 107.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол мөн 6 компанийн ханш тогтвортой байлаа.

"Багануур" ХК (BAN+6.11%) болон "Ремикон" ХК (RMC +5.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх Чихэр" ХК (TCK-5.56%) болон "Ард Санхүүгийн нэгдэл" ХК (AARD-3.79%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.16 хувиар буурч, 19644.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.483.877.378.205.32 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ