Японы Ерөнхий сайд Энэтхэг улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-06 09:52:21

ВЛАДИВОСТОК. /NHK/. Пүрэв гарагт Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах үеэрээ Энэтхэг улсад 12 дугаар сард айлчлахаар тохиролцсон байна.  


ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болсон Япон, Энэтхэгийн Ерөнхий сайд нарын уулзалт 45 минут үргэлжилжээ. Тэд Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын анхны уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцсоны зэрэгцээ Абэ Шинзо 12 дугаар сарын эхээр Энэтхэгт айлчлахаар болжээ.


Абэ Шинзогийн айлчлалаас өмнө Японы өөрийгөө хамгаалах хүчин болон Энэтхэгийн зэвсэгт хүчнийг шатахуун тэргүүтэй локистикийн нөөцөөр хангах хоёр талын хэлэлцээр байгуулна хэмээн найдаж буйгаа Н.Моди илэрхийлжээ. Мөн тэрбээр газар нутгийн маргаантай Кашмир муж дахь сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулсан байна.


Үүний хариуд Абэ Шинзо уг асуудлыг яриа хэлэлцээний тайван замаар шийдвэрлэхийг уриалжээ. 

Холбоотой мэдээ