Д.Цэрэндорж гардан тулаанаар хүрэл медаль хүртэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-06 08:27:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн тулааны спортын наадмын Youngmudo (гардан тулаан) төрөлд оролцсон цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж хүрэл медаль хүртжээ.


БНСУ-ын Чунжу хотод зохион байгуулж буй дэлхийн тулааны спортын наадамд 106 орны тамирчид тулааны 22 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд наадам наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 7 хүртэл үргэлжилнэ. Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Хяналт шалгалтын офицер цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж 75 кг-ын жинд 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр 5 дугаар байрт шалгарсан байна.

Холбоотой мэдээ