АНУ-аас хээрийн эмнэлэг хандивлалаа

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2019-09-05 19:49:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-аас манай улсын зэвсэгт хүчинд орчин цагийн иж бүрэн хэрэглэлтэй хээрийн эмнэлэг хандивлах ёслол өнөөдөр боллоо. 

Иж бүрэн тоног хэрэгсэл, эмчилгээний төхөөрөмж бүхий хээрийн эмнэлгийг ЗХЖШ-ын удирдлагад гардуулах энэхүү ёслолд АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Грег Мэй оролцож, үг хэлэв. 

Тэрээр "Энэ эмнэлэг нь Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож буй Монгол Улсын зэвсэгт хүчний алба хаагчдад тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс өнөөдөр эмнэлгийг гардуулан өгч байгаадаа баяртай байна" гэжээ.


Холбоотой мэдээ