Сэтгэцэд нөлөөлөх ургамал нийслэлд нэвтрүүлэхээр завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-09-05 15:13:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар энэ сарын 5-нд Toyota Premio маркын суудлын автомашинаар сэтгэцэд нөлөөлөх төрлийн 36.5 кг ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүлсэн тухай НМХГ мэдээлэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо зэрэг хяналтын цэгт 24 цагийн туршид хяналт шалгалт явуулж байна.

Шалгалтын явцад дээрх машиныг хөлөглөж явсан иргэдийг саатуулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өгчээ.

Өмнө нь НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 3 удаагийн үйлдлээр сэтгэцэд нөлөөлөх 18 уут ургамал тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Холбоотой мэдээ