Визийн горимыг бүрэн цуцлахыг Японд санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЛАДИВОСТОК. /TASS/. Харилцан визгүй зорчих горим руу шилжихийг ОХУ Японы эрх баригчдад санал болгож байгаа тухай ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов мэдэгджээ.
Оросын зарим иргэнд зориулж визийн журмыг хялбаршуулах алхмыг авч хэрэгжүүлэх тухайгаа Японы тал өмнө нь мэдэгдсэн байна.
“Энэ нь зөв зүгт чиглэсэн алхам хэдий ч бүрмөсөн визгүй зорчих чиглэлд
хамтран ажиллахыг Японы талд санал болгож байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн
байна.
Өмнө нь Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Владивосток хотод хүрэлцэн ирсэн юм.
Өнөөдөр тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож,
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм.