Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-04 15:22:17

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд нийт 51 удирдах албан хаагч оролцохоос 35 нь оролцсон. МХГ, СХЗХ, Багшийн сургууль, МСҮТ, “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай салбарын дарга, захирал нар ирээгүй байна.

Хурлын эхэнд аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Б.Лхагвасүрэн хурлын ирц болон 6-р сарын шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Энэхүү биелэлтийг 61 байгууллага, сум ирүүлэхээс 25 байгууллага хугацаанд нь ирүүлж, 7 байгууллага хугацаа хоцроож ирүүлсэн бол 29 байгууллага, сум биелэлт ирүүлээгүй байна.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр тогтмол мэдээлэл өгдөг ЦГ, ОБГ, ЭМГ зэрэг байгууллагаас гадна цаг үетэй холбогдуулан аймгийн ХХААГ-аас өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар, ОНӨГ-аас 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар, ГХБХБГ-аас аймгийн хэмжээнд хийж буй хөрөнгө оруулалтын ажлын  гүйцэтгэл, явцын талаарх мэдээллүүдийг тус тус өглөө.

Аймгийн Засаг даргын зүгээс зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгсөн ба цаашид хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавьж ажиллах, өвлийн бэлтгэл ажлыг цаг хугацаанд хийх талаар анхаарч ажиллах талаар чиглэл өглөө. Мөн сумдын Засаг дарга нарт сумынхаа  өвөлжилтийн бэлтгэл ажилтай энэ долоо хоногт танилцаж, мэдээлэхийг чиглэл болгосон юм.

Холбоотой мэдээ