С.Магнайсүрэн даргаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-04 13:30:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ээлжит улсын үзлэгтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Уг ажлын хэсгийнхэн есдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд тус аймагт ажиллаж, хоёроос дээш байгууллага, сумдын төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай түүврийн аргаар танилцан, үзлэг явуулж дүгнэх юм. 

Улсын үзлэгтэй холбогдуулан тус аймгийн төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт мэдээлэл өгөх зорилгоор есдүгээр сарын 4-ний өдөр шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолын дагуу тус үзлэгийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, дүнг нэгтгэн Засгийн газрын хуралд танилцуулах ажээ. Говь-Алтай аймагт ажиллаж буй ажлын хэсэгт ахлагчаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн албаны зөвлөлийн Ахлах референт Т.Сосорбарам, Архивын ерөнхий газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Болд, Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын эрхлэгч М.Байгалмаа нар томилогдон ажиллаж байна.


Холбоотой мэдээ