Гэр хороололд тусгай хогийн бункер байршуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-02 21:43:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн хүрээнд гэр хороололуудад тусгай хогийн бункер байршуулж байна. Энэ нь ил задгай хог хаягдал хийсэхгүй, иргэд нэг цэгт хогоо төвлөрүүлэх, орчин тойрныг бохирдуулахгүй ач холбогдолтой юм. 

Өнгөрсөн 7 дугаар сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвд  ковш, задгай тэвштэй том хогны машин, тусгай зориулалтын өөрөө ачиж буулгадаг 5 машин, хогийн бункер 36-г хүлээлгэн өгсөн юм. Цаашид ХБНГУ-ын Барут Марк хоттой хамтран Мөрөн сумын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, түүнийг тусад нь тээвэрлэж дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг хэрэгжүүлэх ажээ.

 

Холбоотой мэдээ