Хөвсгөл аймагт 3447 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-02 16:03:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж байна.  

Тус аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 3447 хүүхэд элсэн орлоо. Харин 12-р ангийг 1473 хүүхэд төгсөнө. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн өмчийн 6 нийт 45 цэцэрлэгт 11500 хүүхэд хамрагдаж 270 үндсэн багш ажиллана. Ерөнхий боловсролын төрийн өмчийн 34, хувийн хэвшлийн 1 нийт 35 сургуульд 28500 хүүхэд суралцах ажээ.

Боловсрол, соёлын салбарт 2018-2019 онд 87,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн дотор 3 ажлыг 100 хувь бүрэн хийсэн, 8 ажил гүйцэтгэгч шалгарсан, 10 ажил гэрээ байгуулах шатандаа явж байгаа бөгөөд өнөөдөр бүх сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн эхэллээ.

 

 

Холбоотой мэдээ