Хэт халууны улмаас Энэтхэгт 70 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-07 15:46:24

ШИНЭ-ДЕЛИ. /Xinhua/. Өнгөрсөн хэд хоногт Энэтхэгийн өмнөд нутгийн Телингана мужид хэт халсны улмаас наад зах нь 70 хүн нас барсан тухай тус улсын Засгийн газар мэдэгдэв.

Одоогийн байдлаар Телингана мужид хэт халсны улмаас 70 орчим хүн нас барсан бөгөөд хамгийн их буюу 28 хүн тус мужийн Махбубнагар дүүрэгт нас баржээ.

Нас барсан хүмүүсийн дийлэнх нь гадаа наранд ажилладаг хөдөө аж ахуйн ажилчид, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байна.

Ирэх өдрүүдэд үргэлжлэн халж болзошгүйг Энэтхэгийн цаг уурын байгууллага анхааруулаад, хэт халах үед гадаа гарахгүй байхыг зөвлөжээ.

Өнгөрсөн онд Телингана болон зэргэлдээх Андра Прадеш мужид 500 гаруй хүн хэт халууны улмаас наранд цохиулж нас барсан байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ