Үерт өртсөн иргэдийг яаралтай орон гэртэй болгох үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-08-31 12:53:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 9-р хуралдаан болж, энэ оны 7,8 дугаар сард аянга үерийн улмаас хохирсон Арбулаг, Төмөрбулаг сумын иргэдийн асуудлыг авч хэлэлцэв.

Хуралдаанаар үерийн улмаас орон гэргүй болсон иргэдийг яаралтай гэр оронтой болгох үүргийг Онцгой комиссын гишүүдэд дарга Л.Ганболд өглөө. Энэ сарын 1-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Төмөрбулаг сумын  Бүгдгээн багийн Боом гэдэг газар нутаглаж байсан Б.Энхтөрийн 428 толгой бог мал, иргэн Ц.Лхагвасүрэнгийн 6 ханатай гэр, иргэн Л.Шаравжамцын 5 ханатай гэр, 2 мотоцикл, 73 тооны бог мал тус тус  үерт урссан ажээ.

Холбоотой мэдээ