Япон, БНСУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-30 10:45:51

СӨҮЛ. /NHK/. Япон, БНСУ-ын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ өндөр түвшний төлөөлөгчид Сөүл хотноо уулзжээ. Худалдаа, дайны үеийн хөдөлмөр эрхлэлт болон бусад асуудлаас үүдэн хоёр талын харилцаа хурцадсан үед уг уулзалт болсон байна. 


Японы ГХЯ-ны Ази, далайн орнуудын асуудал хариуцсан товчооны тэргүүн Кэнжи Канасүги болон БНСУ-ын Ази, далайн орнуудын асуудал хариуцсан товчооны тэргүүн Ким Жун Хан нар пүрэв гарагт уулзсан байна.


Уг уулзалтын дараа К.Канасүги дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ, БНСУ олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлээ залруулах хэрэгтэй гэжээ. Мөн Сөүлийн засаг захиргаа тагнуулын мэдээлэл солилцох тухай хоёр талын гэрээнээс гарсныг Токио шүүмжилжээ. Японы дипломатч үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүнчлэн талууд цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.


К.Канасүги мөн БНСУ-ын Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ли До Хунтай уулзсан байна. Тэд БНАСАУ-тай холбоотой асуудлуудаар Япон, БНСУ, АНУ хамтран ажиллана гэдгийг дахин нотолжээ. 

Холбоотой мэдээ