Ирэх сараас худалдаа, үйлчилгээнд шинэ стандарт мөрдүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-29 17:54:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөх үндэсний стандартуудыг шинээр боловсруулан батлуулаад байна.

Ирэх сараас эхлэн мөрдүүлэх шинэчилсэн стандартын талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн хэрэгжил, бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Даваадулам, НМХГ-ын хэлтсиын дарга Т.Балжинням, улсын ахлах байцаагч О.Нямдаваа нар мэдээlлээ. Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөх үндэсний стандартад:

  • Хоолны цэсэд хоолны шим тэжээлийн үзүүлэлт, илчлэг, давс, сахарын агууламжийг заавал тавьсан байх,
  • хоолны газрууд нь аяга таваг, халбага сэрээ, савх ариутгагч төхөөрөмжтэй байх,
  • үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнууд нь заавал мэргэжлийн эсвэл мэргэшсэн байх, 
  • Эрүүл ахуйн зохистой дадлын зөвлөмж, дүрэм, заавар, хөдөлмөрийн аюулгүй байдлын норм дүрэм, зааврыг  хатуу мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг шинээр тусгажээ.

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөх үндэсний стандартуудыг шинэчлэн болон шинээр боловсруулан батлуулснаар салбарын эрхзүйн орчин сайжран, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангасан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг тэлж, хүн амын эрүүл аюулгүй хоол, хүнсний мэдлэг дээшилж, цаашилбал улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтойг хэлж байна. 

Холбоотой мэдээ