Галзуу үнэг айлын хүүхэд, нохой руу дайрчээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-29 11:53:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын наймдугаар  багийн нутаг дэвсгэрт үнэг галзуурч, айлын нохой болон хүүхэд рүү дайрсан тохиолдол энэ сарын 27-ны өдөр гарчээ. Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.

Дээрх дуудлагын дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарч ажиллан урьдчилсан байдлаар галзуу өвчин мөн болохыг тогтоожээ. Иймд зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн зан авирт байнгын хяналт тавьж, мал сүргээ байнгын хариулгатай байлгахыг малчдад анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ