Орон нутагт нэн шаардлагатай мэргэжил эзэмшиж буй 19 оюутанд тэтгэлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-29 12:55:42

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт 14 сумын 19 оюутан хамрагдахаар болжээ. Аймгийн ИТХ-аар орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна. 

Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудтай гэрээ байгуулах замаар сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх аж. Тэтгэлэг авсан оюутан нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж төгссөний дараа тухайн сумандаа ирж ажиллах гэрээтэй юм. Уг тэтгэлгээр анагаахын ухааны чиглэлээр 10, багшийн мэргэжлээр 6, малын эмчээр 1, агрономич мэргэжлээр 1, цахилгааны инженер мэргэжлээр 1 оюутан суралцахаар болжээ. 

Дашрамд хэлэхэд, Ашигт малтмал, газрын тосны газар, гэрээлэгч компани, Дорнод аймгийн хооронд байгуулсан гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилд Газрын тос, уул уурхайн мэргэжлээр их дээд сургуульд суралцаж буй Дорнод аймгийн 7 оюутан 100 хувийн тэтгэлэгт хамрагдаад байгаа юм.

Холбоотой мэдээ