Японд байгалийн гамшгийн улмаас гурван хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-08-29 09:15:03

ТОКИО. /Kyodo/. Лхагва гарагт Японы баруун өмнөд нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас гурван хүн амиа алджээ. Голууд үерлэж, хөрсний гулгалт үүсэж болзошгүйтэй холбогдуулан олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг орон нутгийн эрх баригчид үүрэг болгожээ.


Цаг уурын газрын мэргэжилтнүүд Кюшү бүс нутгийн оршин суугчдыг хүчтэй аадар борооны учруулж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн нийтийн тээврийн ихэнх үйлчилгээ тасалдсан байна.


Лхагва гарагт Сага, Фүкүока мужид хоёр эрэгтэй амиа алдсан бол пүрэв гарагийн өглөө Сага хотын Такэо хотын оршин суугч эмэгтэй гэрээсээ нас барсан байдалтай олджээ.


Пүрэв гарагийн оройн 18 цаг гэхэд Кюшү арлын хойд хэсэг, Токай бүс нутагт 150 миллиметр, Чүгокү, Хокүрикү бүс нутагт 120 миллиметр, Канто-Кошин бүс нутагт 100 миллитер хур тунадас унах төлөвтэй байгааг Цаг уурын газраас анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ