Амазоны ойг хамгаалах асуудлаар уулзалт хийнэ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-28 15:08:13

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Өмнөд Америкийн улсууд Амазоны ойг хамгаалах асуудлыг хэлэлцэхээр уулзалт хийнэ хэмээн Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке болон Перугийн Ерөнхийлөгч Мартин Вискарра нар мэдэгдсэн байна.  


“Ойрын өдрүүдэд бид Амазон дахь нөхцөл байдлыг хэлэлцэхээр бусад улс орны удирдагчидтай хамтран уулзалт хийнэ” хэмээн И.Дуке мэдэгджээ.


Колумбид болох тус уулзалтын гол сэдэв нь Амазоны ширэнгэн ойг хамгаалах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх асуудал хийгээд энэ салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх аж. Томоохон хэмжээний ойн түймэр Бразил, Боливи, Парагвайн нутаг дэвсгэрийг хамарсан  юм. 

Холбоотой мэдээ