Монголын хөлбөмбөгийн шигшээ Тажикистаны багтай анх удаагаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-28 13:48:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны АТАШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт Мьянмар Тажикистан, Киргиз, Японы шигшээ багтай учраа таараад байгаа юм.

Манай хөлбөмбөгчдийн баг өнөөдөр Дэлхийн чансаанд 187-д эрэмбэлэгддэг бол Японы шигшээ баг 28-д, Киргизийн шигшээ 95-д, Тажикистаны шигшээ 120-д, Мьянмарын шигшээ баг 138-д тус тус эрэмбэлэгдэж байна.

Эдгээр багаас Тажикистаны шигшээ багтай урьд өмнө тоглож байгаагүй бөгөөд МХБХ-ноос тус багийн тухай товч мэдээллийг хүргэж байна.


Тажикистаны шигшээ баг дэлхийн чансааны 120-д бичигддэг. Энэ өдрүүдэд Тажикистаны үндэсний шигшээ БНАСАУ, Энэтхэг, Сирийн шигшээ багуудтай "Intercontinental cup 2019" тэмцээнд өрсөлдөж байгаа юм. Тэд энэ тэмцээнд тоглолтын үр дүнгийн хүснэгтийг тэргүүлж буй юм. Дэлхийн чансааны 101-д бичигдэж байгаа Энэтхэгийн шигшээг 2:4, 85-р байрт эрэмбэлэгддэг Сирийн шигшээг 0:2-оор буулган авч БНАСАУ-д 1:0-ээр хожигдсон нь ямар өндөр зэрэглэлийн тоглолттойг нь харуулж байна.

Дашрамд дуулгахад, Тажикистаны 17 хүртэлх насны шигшээ баг энэ 10 дугаар сард Бразилд болох 17 хүртэлх насны ДАШТ-д оролцоно. 

Холбоотой мэдээ