Зөвшөөрөлгүй газарт татсан хашаа, объектыг татан буулгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-28 10:31:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 13-ны өдрийн А\519 тоот захирамжийн дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй  хашаа, объект барьсан эсвэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү газарт  хашаа татсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлөх ажил өрнөж байна.

Энэ ажлыг аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяраар ахлуулсан ажлын хэсэг хариуцан зохион байгуулж буй.

Тус ажлын хүрээнд Баатархайрхан багийн иргэн Н.Чантуу, Н.Надмидцэрэн нарын хашаа, Бичигт багийн иргэн Д.Мягмарцоож, М.Энх-Амгалан, Н.Хишигжаргал, Н.Мөнхтүвшин, Б.Баярмаа нарын зөвшөөрөлгүй татсан 16 хашаа, объект болон Буянт, Цамбагарав багийн зарим иргэний  22840 м.кв газрыг  чөлөөлөх ажил хийж байгаа юм.

Зөвшөөрөлгүй татсан хашаа, объект бүрийг татан буулгах ажил  ирэх есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Заасан хугацаанд газраа  чөлөөлөөгүй иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоос гадна буулгах зардалд гаргасан төлбөр тооцоог давхар хариуцуулна гэж албаныхан хэллээ. 

Холбоотой мэдээ