Ерөнхий сайд бизнесийнхэнтэй уулзаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-27 15:48:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй МҮХАҮТ-ын Их танхимд уулзаж байна.

Уулзалтад салбарын сайд нар болон зарим агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга, МҮХАҮТ-ын удирдлагууд оролцож, бизнес эрхлэгчдийн асуултад хариулт өгч байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бизнес эрхлэгчид ажлаа бүтээхийн төлөө хэн нэгэнд авлига бүү өг, авлига нэхэж буй тэр хүмүүсийг шууд зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд нэрлэ, учир нь авлигатай зөвхөн хууль, шүүхийн хүрээнд төдийгүй, олон нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрч шударга ёсыг нийгэмд тогтооно гэдгийг онцолж байв.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнесийн төлөөллийн байгууллага болох МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, тус Танхимын дарга Т.Дүүрэн нарыг энэ сарын эхээр хүлээн авч уулзах үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар санал солилцож, үндэсний бүтээн байгуулалт, хувийн хэвшлийг дэмжин хамтран ажиллах талаар ярилцахаар амласны дагуу ийнхүү уулзаж байна.

МҮХАҮТ-аас санаачлан зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бизнес эрхлэгчидтэй хийж буй уулзалт үргэлжилж байна.


Холбоотой мэдээ