“Ардчиллын тухай” сэдэвт дууны уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-28 12:45:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд, Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан  Монголын шинэ үеийн түүхийг нээгч, соён гэгээрүүлэгч, нийтлэлч, сэтгүүлч С.Цогтсайхны нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвт дууны уралдаан зарлажээ.

Уралдаанд яруу найрагч, ая зохиогч болон сонирхсон хувь хүмүүс оролцох боломжтой. С.Цогтсайханы “Хонхны дуу" 30 жилийн өмнө нийгмийг сэрээж шинэ сэтгэлгээний дуулал болж байсан. Энэ дуу нь Ардчиллын сүлд дуу болон ард түмний зүрх сэтгэлд хоногшсон. Харин 30 жилийн дараах ардчилсан өөрчлөлтийн талаарх хоёр дахь уран бүтээл төрүүлэхийг зорьж дээрх уралдааныг зарлажээ. Дууны уралдаанд оролцох бол бүтээлийнхээ хамт овог нэр, албан тушаал, утасны дугаар, электрон шуудангийн хаягийг  тодорхой бичсэн байна. tengis1010@gmail.com хаягаар бүтээлийг хүлээн авч эхэлжээ.

Шалгаруулалтыг  10 дугаар сарын 5-ны өдөр явуулах юм байна.


Холбоотой мэдээ