Хоёр өдрийн уралдаанд манай дугуйчид тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-26 17:53:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д энэ сарын 24, 25-ны өдрүүдэд TOUR OF HENAN дугуйн тэмцээн болж манай дугуйчин ОУХМ Б.Мягмарсүрэн, спортын мастер Б.Идэрболд, ОУХМ, 2019 оны улсын аварга Б.Наранхүү нар уралдаж эхний гурван байрт тус тус шалгарсан байна.


Тус олон улсын тэмцээнд Хонконг, Казахстан, Тайвань, Макао, Энэтхэг, БНХАУ-ын 80 гаруй тамирчин оролцож хурдаа сорьжээ. Тамирчид хоёр өдөрт нийт 130 км замыг туулсан байна. Дэлхийн чансааны том тэмцээн энэ сарын 29-нд ӨМӨЗО-д болох бөгөөд манай дугуйчид оролцоно.

Холбоотой мэдээ