"СП Фалконс" клубийн хөвгүүд Лигийн аварга баг болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-08-26 16:42:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны 16 хүртэлх насны лигийн тэмцээн тус холбооны цэнгэлдэхэд 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 23-нд 14 тойргийн 56 тоглолт болж лигийн аварга багаар "СП Фалконс" клубийн хөвгүүд тодорлоо.


Жил бүр аваргын төлөө хүч үздэг "Дэрэн" клуб энэ удаа аман хүзүүдэж, "Хараацай" клубийн баг хүрэл медаль хүртлээ. Монголын өвсөрийн шигшээ баг ирэх сард Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд тоглоно. Иймд тус лигийн тоглогч бүр өөрсдийгөө харуулахын төлөө хичээсэн, тус өрсөлдөөнтэй байв.


Энэхүү өрсөлдөөн дундаас тодорч гайхалтай тоглолтууд үзүүлж чадсан шилдэг тоглогчдыг танилцуулахад, Шилдэг хаалгач: Б.Итгэл /СП Фалконс/, Шилдэг хамгаалагч: У.Тэмүүжин / СП Фалконс/, Шилдэг хагас хамгаалагч: Д.Шийрэвжамц /Дэрэн/, Шилдэг довтлогч: Д. Тэгшжаргал /СП Фалконс/ тус тус шалгарлаа. Харин 16 хүртэлх насны лигийн шилдэг шүүгчээр О.Хишигтөмөр тодорлоо.

 

Холбоотой мэдээ