Венесуэл дахь нөхцөл байдлыг хэлэлцэхийг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-26 16:16:04

КАРАКАС. /TASS/. Венесуэл дахь улс төрийн хямралыг Орос, Хятад, Куба улстай хэлэлцэж, байр суурьт нь нөлөө үзүүлэхийг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо “Их-7” бүлгийн улсуудын эрх баригчдад уриалжээ.


“Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэм хүний эрхийг зөрчиж, ноцтой үр дагаварт хүргэнэ гэдгийг ардчилсан бүх улс мэдэгдэх ёстой” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Түүнчлэн Венесуэлийн асуудлыг "Их-7"-гийн удирдагчдын дараагийн уулзалтын үеэр хэлэлцэх сэдэв болгож, хүний эрхийг зөрчигчдийн эсрэг хориг арга хэмжээ авах хамтарсан байр сууриа боловсруулахыг хүссэн байна. 

Холбоотой мэдээ