Д.Трамп “Их-7”-гийн удирдагчидтай маргалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-26 11:23:42

ЛОНДОН. /The Guardian/. Францын Биарриц хотноо болж буй дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын оролцоотой “Их-8” бүлгийг сэргээхийг шаардаж, “Их-7”-гийн удирдагчидтай маргалджээ.


Дипломат эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Орос улс “Их-7” бүлэгт дахин нэгдэх ёстой гэдгийг “Их-7”-гийн удирдагчдын дийлэнх нь эсэргүүцэж байсан бөгөөд Д.Трамп тэдний тайлбарыг няцааж байжээ. 


The Guardian” сонины мэдээлснээр, Д.Трампыг зөвхөн Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте дэмжжээ. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэ асуудал дээр төвийг сахисан байр суурьтай байсан бол үлдсэн удирдагчид энэ санаачилгыг эсэргүүцсэн байна.


“Их-7” бол либераль ардчиллын нийгэмлэг, нэгэн гэр бүл бөгөөд Оросын эрх баригчид иймэрхүү үнэт зүйлсэд нийцэхгүй учир тус улсыг нэгдэхийг эсэргүүцэж байна хэмээн “Их-7”-гийн удирдагчдын дийлэнх нь үзэж байсан бол Д.Трамп үүнийг няцаажээ. Иран, Сири, БНАСАУ-тай холбоотой асуудлуудыг хэлэлцэхийн тулд Оросын оролцоо зайлшгүй шаардлагатай хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ