“British Airways” компани үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-26 11:49:12
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /BBC/. Их Британийн агаарын тээврийн анхдагч “British Airways” компани үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнгөрсөн ням гарагт тохиожээ.


“British Airways” компани анхны олон улсын нислэгээ 1919 оны 8 дугаар сарын 25-нд Лондонгоос Парис хотын хооронд “De Havilland DH4A” загварын нисэх онгоцоор үйлдэж байжээ. Тус нисэх онгоцыг дэлхийн I дайны үед байлдааны зориулалтаар бүтээсэн байна.


14 зорчигчтой анхны нислэгийн тийзний нэгж үнэ 25 гинея байсан нь одоогийн ханшаар 1225 ам.доллар аж. 100 жилийн хугацаанд “British Airways” компанийн нислэгээр нийт 80 сая хүн зорчжээ.

Холбоотой мэдээ