ӨНӨӨДӨР: "Санхүүгийн мөчлөг ба хямрал" сэдэвт сургалт болно

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-26 07:22:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 26-нд болох үйл явдлын тойм:

08.30 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд Азийн 10 орны төв банкуудын төлөөллийг хамруулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт  сургалт болно. Утас: 80117121

09.30 цагт ЮНЕСКО-гийн Монгол Үндэсний комиссын хурлын танхимд БСШУСЯ, Соёл, урлагийн газар, ГХЯ-наас ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран "Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдэвт олон улсын сургалт - семинар зохион байгуулна. Утас: 99849000

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын  Цэргийн штаб, Нийтийн тээврийн газар, Соёл урлагийн газраас хамтран Халх голын 80 жилийн ойн баярын болон бусад ажлын талаар мэдээлнэ. Утас: 325044

11.30 цагт Холидэй Инн Зочид буудлын хурлын танхимд “Oзон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг болно. Утас:  312458, 88003181, 99946229

15.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаманд тус улсын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлнэ. 

15.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "White Rock" төвд "Хүчээ нэгтгэе-Залуусын манлайлал" Монголын залуучуудын хөгжлийн үндэсний V чуулган болно. Утас: 91915340, 99047423, 99519677

Төрийн ордонд: 

14.00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана. 

15.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Холбоотой мэдээ