“The HU” хамтлаг "Чингис хаан" дуугаа олны хүртээл болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-23 14:56:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг “The HU” хамтлагийн “Гэрэг” цомогт багтсан "Чингис хаан" дуу өнөөдөр олны хүртээл болж байна.

Тус хамтлагийн продюсер МУГЖ, дуучин Б.Дашдондог, хамтлагийн ахлагч хөгжимчин, дуучин Ц.Галбадрах, гишүүд нь Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нар юм.

 “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу анх гарснаар л АНУ-ын ITUNES-д 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан. Тус хамтлагийн дуу Лэйди Гагагийн “Always remember us this way”, “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дууны өмнө бичигдэж байв. "The Hu"-гийн “Yu ve yu ve yu” бүтээл мөн Billboard-д эхний аравт багтсан юм.

Холбоотой мэдээ