Дөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-08-23 13:03:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын Россия-1 сувгийн  шоу нэвтрүүлэгт уригджээ. 


ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор аав, охин хоёр Москвад очиж зураг авалтад орсон байна. 

 Тус нэвтрүүлгийн уран бүтээлчид "Монголын Оюун Ухааны Академийн харьяа “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн тамирчин, дөрвөн настай Х.Ивээлийг  8 дугаар сарын 8-12 -ны өдөр ОХУ-ын Москва хотноо Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Amazing People” шоу нэвтрүүлэгт оролцож тархины гайхамшигт чадварыг үзүүлэхийг урьж байна" гэсэн үгтэй урилга ирүүлжээ.

Холбоотой мэдээ