Интернэтийн хурд нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-06 19:35:42

Дундговь аймаг дахь Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар хэрэглэгчдийнхээ интернэтийн хурдыг өсгөөд байна. Гэхдээ шинэчлэгдсэн үнийг энэ сарын 11- ний өдрөөс мөрдөнө.

Тодруулбал, хэрэглэгчид урьд нь хамгийн багадаа 300 kbps, ихдээ 2 mbps хурдтай интернэт ашигладаг, үүндээ НӨАТ тооцсоноор 17600- 108900 төгрөгийн хураамж төлдөг байсан бол одоо хамгийн бага хурд хоёр дахин өсч, 600 kbps хурдтай интернэт ашиглахад сар тутам хувь хүн НӨАТ тооцсоноор 17600 төгрөг, албан байгууллага 27500 төгрөгийн хураамж төлөхөөр болжээ.

Интернэтийн хурд 5 mbps хүртэл өсч байгаа бөгөөд хувь хүн 1-4 mbps хүртэлх интернэт ашиглахад НӨАТ тооцсоноор 27500-  77000 төгрөг, албан байгууллага 1- 5 хүртэл mbps хурдтай интернэтэд 49500- 170500 төгрөгийн хураамж төлөх юм байна.

Тус аймагт аймгийн төв болон 12 суманд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас интернэтийн үйлчилгээ авдаг нийт 400 гаруй хэрэглэгч бий бөгөөд энэ сарын 11-нээс эхлэн хэрэглэгчид гэрээгээ шинэчлэн байгуулах ажээ.

 Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ