Булгийн эхийг хамгаалах ажил хийлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-08-23 09:42:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын Д.Галт-Очир захиралтай "Оломгүй Булаг" ХХК-ийн хамт олон булгийн эх хамгаалах ажил хийжээ.

Тус компани Шарга багийн Нарангийн булгийн эхийг хамгаалан 3,5 сая төгрөгөөр хашаа барьж, тохижуулсан байна. 

-Хануйн рашааныг түшиглэн аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг “Оломгүй булаг” компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүн малын ундны эх булгийг хамгаалах арга хэмжээ авсан нь байгалийн баялгийг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үлгэр дууриал үзүүлж байна. Тухайн нутагт бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт боллоо гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.


Холбоотой мэдээ