Хамгийн өндөр цэгийг шинэчлэн тогтоожээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-08-21 21:01:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн музей, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран хийсэн судалгааны дүнд тус аймгийн хамгийн өндөр цэгийг шинэчлэн тогтоожээ.

Хамгийн ноён оргилыг Дархан цаазат газрын онгон бүс Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Давлан уул биш далайн түвшнээс дээш 2171 метр өндөр Сонгины горхины Хөндлөн асга уул гэж тодорхойлжээ. Энэ талаар аймгийн музейн ажилтан Р.Болд аймгийн хамгийн өндөр цэгийг Давлан гэж тодорхойлж байсан ч нутгийн иргэдийн олон жилийн турш нэрлэж ирснээр Хөндлөн асга уул юм байна.

Давлан уул нь далайн түвшнээс дээш 2150 метр өндөр буюу хамгийн ноён оргилоос 21 метр намхан гэж ярилаа. Мөн Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын бүс нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хайгуул, бүртгэл судалгааг Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцайн голын чиглэлд хийсэн байна. Судалгааны дүнд зосон бичиг, хадны зураг, агуй, маанийн чулуу зэрэг бүртгэлтэй таван зүйлийг баримтжуулж, шинээр таван дурсгалт зүйл илрүүлж бүртгэлд авчээ.

Холбоотой мэдээ