Оросын "Русские Витязи" баг нислэгийн уран үзүүлбэр үзүүлнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-08-21 16:35:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 28-нд Хүй долоон худагт ОХУ-ын Агаар-Сансрын хүчний гвардын  "Русские Витязи" баг нислэгийн уран чадварын үзүүлбэр үзүүлнэ.

Тус гвардын 234 дүгээр нисэх хорооны "Русские Витязи" баг өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн  байна. Оросын нисэгчид олон төрлийн зориулалтын өндөр маневртай "Су-27УБ" сөнөөгч онгоцоор хэцүү төвөгтэй үзүүлбэр үзүүлж, Монголын иргэдэд ур чадвараа харуулах юм байна. 

Холбоотой мэдээ