Палестины удирдагч Москвад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-06 15:55:16

МОСКВА. /Sputnik/. Палестины удирдагч Махмуд Аббас дөрөвдүгээр сарын 17-нд Москва хотноо айлчилж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзана.

Хоёр удирдагч хоёр талын харилцаа болон Ойрхи Дорнодын хямралыг тойрсон улс төрийн үйл явдлыг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-д суугаа Палестины элчин сайд Абдел Хафиц Нофал мэдэгдлээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ