Непомнящий шатрын супер тэмцээний гуравдугаар тойрогт Мамедяровтай хайнцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-08-20 14:56:20

СЕНТ-ЛУИС. /TASS/. ОХУ-ын шатрын их мастер Ян Непомнящий 325 мянган ам.долларын шагналын сантай шатрын супер тэмцээний гуравдугаар тойрогт Азербайжаны шатарчин Шахрияр Мамедьяровтой цагаанаар тоглож, хайнцжээ.


АНУ-ын Сент-Луис хотод болж уг тэмцээний гуравдугаар тойрогт мөн Армений шатарчин Левон Аронян болон Энэтхэгийн шатарчин Вишванатан Ананд, Норвегийн шатарчин Магнус Карлсен болон АНУ-ын шатарчин Фабиано Каруана, БНХАУ-ын шатарчин Дин Лижэнь болон Францын шатарчин Максим Вашье-Лаграв, Америкийн шатарчин Уэсли Со болон Нидерландын Аниш Гир, мөн Оросын шатарчин Сергей Карякин болон АНУ-ын шатарчин Хикару Накамура нар хоорондоо тоглосон байна. Тэмцээний дөрөвдүгээр тойрог өнөөдөр буюу мягмар гарагт болох бөгөөд Непомнящий хараар Карякинтай тоглоно.


Гурван тойргийн дараа Ананд хоёр оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байна. Түүний дараагаар Аронян, Каруана, Карлсен, Дин Лижэнь, Мамедьяров, Со, Гири, Вашье-Лаграв, Карякин нар тус бүр 1.5 оноотойгоор бичигджээ. Непомнящийгийн хувьд нэг оноотойгоор сүүл мушгиж байна.


Тэмцээн нэг тойргоор болж байгаа бөгөөд наймдугаар сарын 22-нд завсарлана. Өргийн үргэлжлэх хугацаа 130 минутад шатарчид эхний 40 нүүдэл хийх бөгөөд дараа нь тоглолт дуусах хүртэл 60 минутад нүүдэл бүрт 30 секундийн хугацаа нэмж оруулжээ. Наймдугаар сарын 29-нд дуусах тэмцээний ялагч 90 мянган ам.доллар авах аж.  


Холбоотой мэдээ