Олон улсын ноос, ноолуурынхан Ордост цуглажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-20 13:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын ноос, ноолуур-2019” үзэсгэлэн энэ наймдугаар сарын 8-12-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Дүн шэн дүүрэгт боллоо.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Ордос хотын Засгийн газраас зохион байгуулсан үзэсгэлэнд Австрали, Монгол, Непал, Афганистан, Итали, БНСУ зэрэг арав гаруй улсын үйлдвэр, компани, Жөжянь, Ниншя, Шандун зэрэг Хятадын 30 мужийн ноос ноолуурын салбарын 229 төлөөлөл оролцов. Манай улсаас “Говь”, “Гоёл Кашимер”, “Натурал Текстайл” групп, “Ханбогд Кашимер” ХХК зэрэг ноос ноолуурын салбарын 18 ААН-ийн төлөөлөл оролцоод ирэв.

Манай ААН-үүд БНХАУ-ын зах зээлд Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, борлуулснаас гадна тухайн салбарын чиг хандлага, шинэ судалгаа мэдээлэлтэй танилцаж, Хятадын болон олон улсын ноос ноолуурын салбарын томоохон компаниудын төлөөлөлтэй туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн үйл ажиллагаа болсон талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.



Хятадын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өлгий Ордос хотод “Олон улсын ноос ноолуурын үзэсгэлэн” болсон нь тус улсын муж хотуудын худалдааг дэмжих байгууллагууд оролцож, нэг дор санал солилцох, Хятадын ноос ноолуурын салбарын холбогдох байгууллагуудын зочид төлөөлөгчидтэй уулзсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо гэдгийг энд оролцсон МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн онцолж байв. 

Холбоотой мэдээ