Жүжигчин Дуэйн Жонсон гэрлэжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-08-20 12:30:45

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын алдарт жүжигчин Дуэйн Жонсон удаан хугацааны турш үерхсэн найз бүсгүй Лаурен Хашиантайгаа өнгөрсөн ням гарагт Хавайи муж улсад нууцаар гэрлэсэн байна.


Өдгөө 47 настай Д.Жонсон энэ талаар 154 сая дагагчтай “Instagram” хуудсандаа нийтэлжээ. 2006 онд “The Game Plan” киноны зураг авалтын үеэр танилцан болзож эхэлсэн Д.Жонсон, Л.Хашиан нар хоёр охинтой ба Жасмин 2015 онд, Тиана 2018 онд төржээ. Д.Жонсон хоёр дахь удаагаа гэр бүл зохиож буй нь энэ бөгөөд тэрбээр өсвөр насны нэг охинтой ажээ.


Дэлхийн хамгийн алдартай кино жүжигчдийн нэгд зүй ёсоор тооцогддог, олны дунд “The Rock” хэмээх нэрээрээ алдаршсан Д.Жонсоны хуримын зургууд гурван цагийн дотор 7 сая гаруй “like” цуглуулж, гэрлээд удаагүй хосод Холливудын олны танил эрхмүүд баяр хүргэсэн байна. Тэдний дунд Райан Рейнольдс, Карен Гиллан, П Дидди, Жессика Честейн, Николь Шерзингер, Скутер Браун, Ник Жонас, Наоми Кэмпбелл нар багтаж байжээ.





Холбоотой мэдээ