Галзуу эмчлэгддэггүй өвчин гэхдээ урьдчилан сэргийлж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 14:04:26

Хэнтий аймгийн хэмжээнд энэ он гарсаар Хэрлэн сумын Тахилгат, Жаргалтхаан, Батширээт, Батноров, Баян-Адрага, Биндэр, Баянхутаг сумдад үнэг, нохой, үхэр галзуугаар өвчилсөн нь МЭАЦЛабораторийн шинжилгээгээр батлагдан галзуу мал амьтантай хамгаалалтгүй харьцсан 12 хүн, нохойд уруулсан 20 нийт 32 хүн галзуу өвчний дархлаажуулаалтанд хамруулж байна.

ЗӨСТөвийн тархвар судлагч их эмч Л.Тунгалаг “Галзуу өвчний сэжигтэй нохойд уруулж самардуулсан, шүлсдүүлсэн бол нохойны эзний хаягийг тодруулан хүн урсан нохойг 10 хоног уяж, мал эмнэлгийн хяналтанд байлгах, Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөө малд ганцаар явуулахгүй байх, төв суурин газарт нохой тэжээх журам мөрдүүлэх, золбин нохой устгах хэрэгтэй. Мөн энэ тохиолдолд  яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай. Галзуу өвчин эмчлэгддэггүй өвчин гэхдээ урьдчилан сэргийлж болдог” гэв.

Мөн өнгөрсөн онд аймгийн 18 сум 3 тосгоны нохойд уруулсан болон галзуу мал амьтантай харьцсан 230 хүн галзуу өвчний дархлаажуулалтанд, ийлдэс эмчилгээнд 17 хүн хамрагдаж, 13 сумын 54 хүн галзуу мал амьтантай харьцаж, тархвар судлалын заалтаар дархлаажуулалтанд хамрагдсан байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

 

Холбоотой мэдээ