Он гарсаар хачигт риккетсиоз өвчний 83 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-08-21 11:11:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар хачигт риккетсиоз өвчний 83 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Хачигт риккетсиоз өвчний сэжигтэй тохиолдол өмнөх оны мөн үеэс 40.8 хувиар буурсан байна хэмээн тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэдээлэв. Эдгээр сэжигтэй тохиолдлын 21 буюу 25.3 хувь нь лабораторийн шинжилгээгээр, 62 буюу 4.6 хувь нь тархвар судлал, эмнэлзүйгээр онош батлагдсан байна.

Түүнчлэн тус төв нь хачигт риккетсиоз өвчний өвөрмөц эсрэг бие IgM тодорхойлох ийлдэс судлалын шинжилгээг энэ оны тавдугаар сарын 09-нөөс орон нутагтаа  хийж эхэлсэн ажээ.

Өөрийн лабораторид шинжилсэн 49 анхдагч сорьцоос долоон тохиолдол эерэг гарч, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн /ЗӨСҮТ/ лавлагаа лабораторийн тасгийн Ийлдэс судлалын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн анхдагч ийлдэст хачигт риккетсиозын өвөрмөц эсрэг бие IgM илэрснээр шинжилгээний дүн баталгаажсан байна.

Холбоотой мэдээ