Ираны нефть тээвэрлэгчийг суллахгүй байх хүсэлт гаргасан байжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-08-19 15:28:17

ЛОНДОН. /Bloomberg/. Их Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэрээс саатуулсан Ираны нефть тээвэрлэгчийг суллахгүй байх АНУ-ын хүсэлтийг Гибралтарын эрх баригчид хүлээн авахаас татгалзжээ.


Гибралтарын эрх баригчид “Grace 1” нефть тээвэрлэгчийг Европын Холбооны хориг арга хэмжээг зөрчин Сири рүү нефть тээвэрлэж байсан хэмээн үзэж, өнгөрсөн долдугаар сарын 4-нд саатуулан юм. Мөн уг хөлөг онгоцыг дахин саатуулах шалтгаан байхгүй болсонтой холбоотойгоор өнгөрсөн пүрэв гарагт сулласан билээ.


Ираны нефть тээвэрлэгч саатуулагдсанаас хоёр долоо хоногийн дараа тус улсын эрх баригчид Их Британийн далбаатай нефть тээвэрлэгчийг Персийн булангаас саатуулсан нь хоёр талын харилцаа хурцдахад хүргэсэн юм. Иран Их Британийн хөлөг онгоцыг хэзээ суллах талаараа удахгүй мэдэгдэл хийнэ гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглаж байна. 

Холбоотой мэдээ