Германд амьтны эрхийг хамгаалсан жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-19 17:37:38
Yesukheitumur Tumurbaatar

БЕРЛИН. /DW/. Ням гарагт ХБНГУ-ын Кёльн хотын баруун хэсэгт веганчуудын /ургамал хоолтон, амьтны эрхийн төлөө тэмцэгчид/ жагсаал болжээ. 


Германы амьтны эрхийг хамгаалагчид “Энэ бол хоол биш, энэ бол хүчирхийлэл”, “амьтдын нэг үеийг чөлөөл” гэсэн уриа лоозон барин жагссан байна.


Энэхүү жагсаалаар дамжуулан дэлхий нийтэд байгаа веган нийгэмлэгүүдийг нэгтгэх, орон нутгийн нийгэмлэгүүдийг идэвхжүүлэх болон өдөр бүр амьтдын дуу хоолойг хүргэдэг веган хүмүүст урам зориг өгөх зорилготой гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн байна. Амьтны эрхийг хамгаалахад чиглэсэн уг арга хэмжээг Их Британид төвтэй амьтны эрхийг хамгаалагч “Surge” байгууллага зохион байгуулжээ. 


Ташрамд дурдахад, Герман улсын 82 сая хүн амын 8 сая нь "vegetarian" буюу цагаан хоолтон, 1.3 сая нь "vegan" буюу ургамал хоолтон аж. 

Холбоотой мэдээ