Оросын сөрөг хүчний улс төрч баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-19 13:20:30
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /DW/. Оросын сөрөг хүчний улс төрч Илья Валерьевич Яшин ням гарагт шоронгоос суллагдаад удалгүй дахин баривчлагджээ.


Оросын сөрөг хүчний улс төрч, өдгөө 36 настай И.В.Яшин өнгөрсөн сарын 27-нд ОХУ-ын нийслэл Москва хотод зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан хэргээр 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан аж.


И.В.Яшин энэ сарын 8-нд шоронгоос суллагдсан ч өнгөрсөн ням гарагт цагдаа нар түүнийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалсан хэргээр дахин баривчилжээ.


Холбоотой мэдээ