Хүүхдээ орцонд орхисон эхийг шүүх хурал болно

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-04-06 12:49:23

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхдээ орхисон гэмт хэрэг гарсан.  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, охиныг эмнэлэгт хүргэсэн юм.

Нялх охины хоёр уушги нь битүү хатгаатай, витамины хэт дутагдалд орсон, нүдэнд нь цагаа унасан, хөлд ороогүй байсан. Эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч  охин 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нас баржээ. Орцонд үрээ хаясан эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгч юм. Тэрбээр хүүхдээ тэжээж чадахгүй болохоор орхисон гэж мэдүүлжээ. Түүнийг эгчийнх нь хамт энэ сарын 12-ны өдөр шүүх хурлын тов гарсан байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар  буруутай гэж үзвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ