“Windows 10”-ыг нэн даруй шинэчлэхийг хэрэглэгчдэдээ анхааруулжээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2019-08-16 14:31:03

ВАШИНГТОН. /Reuters/. Microsoft” компанийн “Windows 10” үйлдлийн системээс хоёр “эмзэг” доголдол илэрсэнтэй холбогдуулан нэн даруй шинэчлэлт /update/ хийхийг хэрэглэгчдэдээ анхааруулжээ.


Microsoft” компанийн мэдэгдэлд дурдсанаар, тэдгээр доголдлоор дамжуулан хэрэглэгчийг ямар нэгэн үйлдэл хийснээс үл хамааран түүний компьютерт аюултай программ болон вирус тархаж болзошгүй бөгөөд олон зуун сая хэрэглэгчийн компьютер эрсдэлд ороод байгаа ажээ.


Автоматаар шинэчлэлт хийх тохиргоог асаасан “Windows 10”-ын хэрэглэгчдийн компьютерууд хэдийнэ хамгаалагдсан боловч уг үйлдлийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгээр хийгддэг хүмүүсийн хувьд шинэчлэлтийг нэн даруй хийх шаардлага үүсжээ. Харин “Windows XP” зэрэг бусад үйлдлийн системээс дээрх доголдол илрээгүй байна.


Дэлхийн хамгийн алдартай үйлдлийн системд тооцогддог “Windows 10”-ыг суулгасан төхөөрөмжийн тоо 800 сая давсан гэж “Microsoft” компанийн тайланд мэдээлжээ.

Холбоотой мэдээ